TED Talks with Mongolian transcript

Дэвид Поуг: Цаг хэмнэх шилдэг 10 технологи

TED2013

Дэвид Поуг: Цаг хэмнэх шилдэг 10 технологи
5,098,535 views

Технологийн тоймч Дэвид Поуг компьютер, веб хуудас, ухаалаг гар утас, зургийн камер ашиглагчдад зориулж 10 энгийн, ухаалаг зөвлөгөөг хүргэж байна. Та эдгээрийн заримыг аль хэдийн мэдэж байж магадгүй, гэвч таны мэддэггүй ядаж ганц байгаа гэдэгт итгэлтэй байна.

Дэн Ариели: Ажилдаа сэтгэл ханамжтай байхад бидэнд юу нөлөөлдөг вэ?

TEDxRiodelaPlata

Дэн Ариели: Ажилдаа сэтгэл ханамжтай байхад бидэнд юу нөлөөлдөг вэ?
6,508,994 views

Бидэнд ажил хийх сэдлийг юу төрүүлдэг вэ? Бидний бодож заншсанаар мөнгө цорын ганц хүчин зүйл биш юм. Ажлаас авах таашаал ч бас биш. Хийж байгаа зүйлдээ ахиц гаргаж, ажлынхаа үр дүнг мэдрэх нь бидэнд ажиллах урам зориг өгдөг ажээ. Зан төлөвийн эдийн засагч Дэн Ариели сургамж болохуйц хоёр туршилт хийн, бидний ажилд хандах хандлагын санаанд оромгүй, нарийн утга учиртай талуудыг нээн илрүүлжээ. (TEDxRiodelaPlata арга хэмжээний үеэр тавигдсан илтгэл.)

Санжэй Дастур: Сайжруулсан скэйтбоард

TED2013

Санжэй Дастур: Сайжруулсан скэйтбоард
1,836,470 views

Таныг ажилд тань эсвэл 10 км радиустай газар дотор хаана ч хурдан, замын хөдөлгөөний зовлон эсвэл бензингүйгээр хүргэх цахилгаан тээврийн хэрэгслийг төсөөл. Одоо та үүнийг бариад явж байна гээд төсөөл. Тийм ээ, энэхүү сайжруулсан скэйтбоард нь өглөө гэрээс ажилд хүрэх замыг тань өөрчлөх болно.

Ричард Турэрэ: Арслангуудтай эвлэрүүлсэн бүтээл минь

TED2013

Ричард Турэрэ: Арслангуудтай эвлэрүүлсэн бүтээл минь
2,467,150 views

13 настай Ричард Турэрийн амьдардаг тосгон мал амьтдаа нандигнан хайрладаг юм. Гэвч өдрөөс өдөрт арслангууд дайрах нь нэмэгдэж байна. Энэхүү богинохон атлаа урам зоригоор дүүрэн ярианд залуу зохион бүтээгч ямар ч хор хөнөөлгүйгээр арсланг үргээдэг, нарны эрчим хүчээр ажилладаг бүтээлээ та бүхэнд танилцуулж байна.

Илон Маск: Tesla, SpaceX, SolarCity-ийн гол санаа

TED2013

Илон Маск: Tesla, SpaceX, SolarCity-ийн гол санаа
6,155,263 views

Шинийг эрэлхийлэгч Илон Маск агуу төлөвлөгөөтэй залуу. PayPal, Tesla Motors болон SpaceX компаниудын үүсгэн байгуулагч тэрээр TED-ийн зохион байгуулагч Крис Андерсонтой өөрийн төслүүдээсээ хуваалцаж байна. Үүнд өргөн хэрэглээний цахилгаан автомашин, нарны эрчим хүчний түрээсийн компани болон дахин ашиглагдах пуужин хүртэл багтана.

Хёонсэо Ли: Хойд Солонгосоос зугтсан минь

TED2013

Хёонсэо Ли: Хойд Солонгосоос зугтсан минь
13,915,716 views

Хойд Солонгост өсч торнихдоо, Хёонсэо Ли өөрийн улсаа ''дэлхийн хамгийн сайхан нь'' гэж боддог байв. 90-аад оны өлсгөсөн нүүрлэхэд тэр эргэлзэж эхэлсэн. 14 настайдаа улсаасаа зугтан Хятадад дүрвэгч болон нуугдах болсон. Түүний түүх сэтгэл эмзэглүүлсэн, амьд үлдэх болон найдварын тухай өгүүлнэ. Мөн хил хязгаар ард үлдсэн ч үргэлжийн аюултай нүүр тулгардаг хүмүүсийн тухай хүчтэй сануулга байх болно.

Сугата Митра: Үүлэн дундах сургууль

TED2013

Сугата Митра: Үүлэн дундах сургууль
3,417,649 views

TED2013-ын тайзнаа Сугата Митра TED Prize хүслээ олонд хүргэлээ: Үүлэн дундах сургууль буюу Энэтхэг дахь сургалтын лабораторийг барихад түүнд туслаарай. Тэнд хүүхдүүд бие биенээсээ болон үүлэн дэх арга хэрэгсэл, багш нарын тусламжтай суралцана. Self Organized Learning Environments буюу Өөрөө Зохион Байгуулах Сургалтын Орчингийн тухай түүний гайхалтай санааг хуваалцаж байна. Дэлгэрэнгүйг tedprize.org.

Ли Kронин: Эм бэлдмэлээ хэвлэн гарга

TEDGlobal 2012

Ли Kронин: Эм бэлдмэлээ хэвлэн гарга
1,045,687 views

Химич Ли Kронин эд зүйлсийн оронд молекул хэвлэн гаргадаг 3 хэмжээст хэвлэгч машин дээр ажиллаж байна. Химийн бэхээр эм бэлдмэлээ хэвлэн гаргах урт хугацааны ашиглагдах агуу боломж.

Лесли Морган Стайнер: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч яагаад тэсдэг вэ?

TEDxRainier

Лесли Морган Стайнер: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч яагаад тэсдэг вэ?
5,800,883 views

Өөрийг нь байнга дарамталж, амь насанд нь заналхийлдэг эрд Лесли Морган Стайнер "галзуу" дурлажээ. Стэйнер энэ харилцааны бараан түүхийг хуваалцаж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн талаарх хүмүүсийн ташаа ойлголтыг засч, хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөх байдлыг таслахад бид бүгд хэрхэн хувь нэмэр оруулах боломжтойг онцоллоо.

Колин Стоукс: Kиноноос эр хүн байхыг суралцах нь

TEDxBeaconStreet

Колин Стоукс: Kиноноос эр хүн байхыг суралцах нь
5,502,304 views

Колин Стоуксын 3 настай хүү нь Оддын Дайныг үзээд тэр дороо л дуртай болжээ. Гэхдээ бяцхан хүү алдартай зөгнөлт зохиолоос юуг нь илүү тусгаж авсан бол? Тэр хэлэхдээ багаар ажиллах нь баатарлаг үйлс бүтээх болон эмэгтэй хүнийг хүндлэх нь хорон санаатныг дийлэхтэй адил жинхэнэ эр хүний чанар мөн бөгөөд ийм зөв үзэл санааг суулгасан илүү олон кино бүтээхийг уриалж байна.

Анжела Пэттон: Аав охин хоёрын шорон дахь бүжиг

TEDxWomen 2012

Анжела Пэттон: Аав охин хоёрын шорон дахь бүжиг
910,148 views

Анжела Пэттон Camp Diva-д охидыг аавтайгаа ойр байхад нь тусалж ажилладаг. Гэвч аав нь шоронд байгаа болохоор ойр байх боломжгүй охидыг яах вэ? Энэхүү илтгэлдээ Анжела аав охин хоёрын онцгой нэгэн бүжгийн тухай ярих болно. (TEDxWomen арга хэмжээний илтгэл)

Жарретт Ж. Крозоска: Жаал хүү уран бүтээлч болсон нь

TEDxHampshireCollege

Жарретт Ж. Крозоска: Жаал хүү уран бүтээлч болсон нь
1,002,521 views

Жарретт Ж.Крозоска бага байхдаа спортоор хичээллэдэггүй ч урлагт дуртай хүүхэд байжээ. Зурж, бичих хүсэлдээ хөтлөгдсөн бяцхан жаалын хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм түүх. Тусалж дэмждэг гэр бүл, багш нарынхаа ачаар өнөө жаал хүүхдийн номын өхөөрдөм дүрүүдийг бүтээгч, мундаг зохиолч, урлагийн боловсролыг дэмжигч болон өсжээ.

Стивэн Эдис: Аав, охин хоёрын холбоос зургаас зурганд үлдсэн нь

TED2012

Стивэн Эдис: Аав, охин хоёрын холбоос зургаас зурганд үлдсэн нь
1,553,695 views

Олон жилийн өмнө Нью-Йорк хотод Стивэн Эдис 1 настай охиноо өргөн эхнэрээрээ зураг даруулжээ. Энэхүү зураг нь Эдис болон түүний охины нэг газартаа жил бүр ижил байдлаар зураг авахуулдаг болсон аав, охин хоёрын уламжлалын эхлэл байв. Эдис нандигнан хадгалдаг зургуудаасаа 15 зургийг хуваалцаж, жил бүр давтагддаг энэхүү жижиг уламжлал түүний хувьд хичнээн эрхэм болохыг тайлбарлаж байна.

Пауло Кардини: Нэгэн зэрэг олон ажил хийхээ болиод зөвхөн нэг зүйлд төвлөр

TEDGlobal 2012

Пауло Кардини: Нэгэн зэрэг олон ажил хийхээ болиод зөвхөн нэг зүйлд төвлөр
2,609,537 views

Одоо үед хүмүүс зүгээр ч нэг хоол хийхээ больжээ. Тэд хоол хийхийн хажуугаар мессеж бичих, утсаар ярих, Youtube үзэх, хийсэн хоолныхоо зургийг авч бусдад илгээх үйлдлийг зэрэг зэрэг хийдэг болсон. Загвар зохион бүтээгч Пауло Кардини бидний олон үйлдэлт ертөнц ашиг тустай эсэхэд эргэлзэн, энэ асуудлыг эргэн харснаар зөвхөн нэг ажилд төвлөрч ажиллахыг зорих болжээ. Үүнд түүний зохион бүтээсэн 3D технологи бүхий гар утасны гэр тус болж магадгүй л юм.

Рори Стюарт: Яагаад ардчилал гэж?

TEDxHousesOfParliament

Рори Стюарт: Яагаад ардчилал гэж?
959,226 views

Их Британийн парламентын гишүүн Рори Стюарт хэлэхдээ ард иргэд ардчилалд итгэх итгэлээ алдаж байна. Ирак, Афганистаны шинэ ардчилал маш их авлигад автсан. Үүний зэрэгцээ Их Британид хүмүүсийн 84 хувь нь төрөө найдваргүй гэж үздэг. Энэхүү чухал яриандаа Стюарт эхлээд ардчилал нь арга хэрэгсэл биш үзэл санаа болохын хувьд яагаад чухал гэдгийг ойлгон ухаарч ардчиллыг дахин бүтээхийг уриалж байна.

Эми Кадди: Биеийн хэл бодож байгаагаас чинь чухал

TEDGlobal 2012

Эми Кадди: Биеийн хэл бодож байгаагаас чинь чухал
56,233,256 views

Биеийн хэл нь бидний тухай бусдын бодол санаанд нөлөөлөхөөс гадна өөрсдийгөө хэрхэн харахад бас нөлөөлж чадна. Нийгмийн сэтгэл судлаач Эми Каддигийн үзсэнээр хүчирхэг хүнийг илэрхийлэх зогсолт нь биднийг өөртөө итгэлтэй болоход тусладаг. Тэр бүү хэл энэхүү "хүчирхэг зогсолт" нь бидний тархин дахь тестостерон болон кортизол дааврын хэмжээнд нөлөөлж магадгүй цаашдын амжилтанд нөлөөлж болдогийг энэхүү илтгэлдээ харууллаа.

Жон Ронсон: Психопат тестийн хачирхалтай хариултууд

TED2012

Жон Ронсон: Психопат тестийн хачирхалтай хариултууд
23,550,108 views

Эрүүлээс галзууг ялгахад тодорхой зааг бий юу? Психопат Тест номын зохиолч Жон Ронсон дотор сирдхиймээр яриагаараа эдгээр хоёрын дундах саармаг хэсгийг тайлбарлаж байна (Julian Treasure-ын дуу авианы амьд микс болон Evan Grant-ын анимейшны хамтаар.)

Маргарет Хеффернан: Санал зөрөх зориг

TEDGlobal 2012

Маргарет Хеффернан: Санал зөрөх зориг
3,921,245 views

Ихэнх хүмүүс зөнгөөрөө маргаанаас зайлсхийдэг. Харин Маргарет Хеффернаны хувьд зөв маргаан бол ажилдаа ахиц гаргах гол хүчин зүйл. Тэр энэхүү илтгэлдээ хамгийн шилдэг хамтрагчид бол цуурай шиг давтдаг хүмүүс биш гэдгийг харуулсан бөгөөд хамгийн шилдэг судалгааны баг, сайн харилцаа болон бизнесийн байгууллагууд үр дүнтэй маргалдахыг зөвшөөрдөг ажээ.

Питер Норвиг: Зуун мянган оюутантай хичээл

TED2012

Питер Норвиг: Зуун мянган оюутантай хичээл
1,166,568 views

Питэр Норвиг 2011 оны намар Сэбастиан Трантай хамт Стэнфордын Их Сургууль дээр 175 оюутанд, мөн цахим сүлжээгээр 100 мянга гаруй оюутанд хиймэл оюун ухааны тухай хичээл заажээ. Тэр дэлхий даяар хичээл заахдаа өөрийн олж мэдсэн зүйлээсээ хуваалцаж байна.

Рэнни Глийсон: 404 буюу "Хуудас олдсонгүй"-н тухай түүх

TED2012

Рэнни Глийсон: 404 буюу "Хуудас олдсонгүй"-н тухай түүх
1,796,301 views

Өө! Хэн ч "404: Хуудас олдсонгүй"-г харахыг хүсдэггүй. Гэвч Ренни Глийсон бидэнд 404 хуудсын тухай бүтээлч бас хөгжилтэй слайд үзүүлэн алдаа болгон илүү сайн харилцааг бүтээх боломж байдгийг харууллаа.

Жо Смит: Цаасан алчуурыг хэрхэн ашиглах вэ?

TEDxConcordiaUPortland

Жо Смит: Цаасан алчуурыг хэрхэн ашиглах вэ?
3,684,496 views

Та өдөр болгон цаасан алчуурыг гараа хатаахдаа ашигладаг, гэхдээ та буруу ашиглаж байна. Үр өгөөжтэй, хөгжилтэй энэхүү илтгэлд Жо Смит цаасан алчуурыг хэрхэн төгс ашиглах аргаас хуваалцлаа.

Майкл Нортон: Аз жаргалыг хэрхэн худалдаж авах вэ

TEDxCambridge

Майкл Нортон: Аз жаргалыг хэрхэн худалдаж авах вэ
4,136,439 views

TEDxCambridge дээр Майкл Нортон өөртөө зарцуулахгүй үед мөнгөөр хэрхэн аз жаргалыг худалдаж авч болох тухай гайхалтай судалгаагаа хуваалцаж байна. Нийгмийн төлөө мөнгөө зориулах нь олон талаараа танд, таны ажилд, бас (мэдээж хэрэг) бусдад тус болдог талаар сонирхолтой мэдээллүүдийг сонсоорой.

Франк Варрэн: Хагас сая нууц

TED2012

Франк Варрэн: Хагас сая нууц
3,303,010 views

"Хүний нууц гайхмаар, инээдтэй, сэтгэл уяраамаар гээд олон янз байдаг." Post.Secret.com-н үүсгэн байгуулагч Франк Варрэн танихгүй хүмүүсээс хүлээн авсан хагас сая нууцаас бидэнтэй хуваалцлаа.

Тиэрнэй Тайс ба Планктон Хрониклэс Төсөл: Планктоны Нууц Амьдрал

TED-Ed

Тиэрнэй Тайс ба Планктон Хрониклэс Төсөл: Планктоны Нууц Амьдрал
1,440,282 views

Дэвшилтэт видеографикийн аргын тусламжтай далайн бичил эко системийн гайхмаар нууц ба төгсөшгүй гоо сайхныг танин мэдэх боломжтой боллоо. Далайн биологич Тиэрнэй Тайс нь Планкто Хрониклэс төслийн дүрснүүдийг ашиглан, бидний гайхшрал, бахдлыг төрүүлэх хоолон хэлхээний нууцыг танилцуулж байна.

Даниел Шнитзер: Зохион бүтээх хялбар ч маркетинг илүү ажиллагаатай

TEDxPittsburgh

Даниел Шнитзер: Зохион бүтээх хялбар ч маркетинг илүү ажиллагаатай
346,705 views

Нарны эрчим хүчээр ажилладаг ЛЕД гэрлийн чийдэн хөдөө амьдардаг Гайтичуудын амьдралыг өөрчлөх бүрэн боломжтой хэдий ч эдгээр чийдэнг борлуулах нь амаргүй гэдгийг Даниел Шнитзер ойлгожээ. TEDxPittsburgh үйл ажиллагааны үеэр тэрээр ухаалаг эрүүл мэнд болон эрчим хүчний бүтээгдэхүүнийг зах зээлд сайн таниулж чадахгүй бол огт хэрэгцээгүй талаар хуваалцлаа.

Брайн Стивенсон: Шударга бус шүүхийн тухай ярилцъя

TED2012

Брайн Стивенсон: Шударга бус шүүхийн тухай ярилцъя
6,350,265 views

Хүний эрхийн өмгөөлөгч Брайн Стивенсон нь өөрийн эмээ болон Роза Паркс нартай уулзсан түүхээс эхлээд энэхүү хувийн шинж чанартай, сонирхолтой илтгэлээрээ дамжуулан АНУ-ын шүүхийн системийн талаарх гашуун үнэнийг хуваалцаж байна. Үүнд арьс өнгөний тэгш бус байдал буюу тус улсын хар арьстай эрэгтэйчүүдийн 1/3 нь амьдралдаа ядаж нэг удаа шоронд орсон байдгийг онцолж байна. АНУ-ын түүхийн энэ өгүүлэгдээгүй хэсгийг ийм илэн далангуй, баримттай, итгэл дүүрэн ярьж байсан нь цөөхөн билээ.

Сюзан Кейн: Интроверт хүний хүч чадал

TED2012

Сюзан Кейн: Интроверт хүний хүч чадал
25,516,646 views

Бусадтай нээлттэй, нийтэч байх зан чанар юу юунаас илүү үнэлэгддэг өнөөгийн цаг үед интроверт байх нь хэцүү төдийгүй ичгүүртэй хэрэг. Харин Сюзан Кейн өөрийн илтгэлдээ интроверт хүмүүс өөрийн гэсэн өвөрмөц авьяас чадвартай байдаг тул тэдгээрийг нь нээн илрүүлж, хөгжүүлэх хэрэгтэйг хэлж байна.

Вижэй Кумар: Нисдэг... бас хамтран ажилладаг роботууд

TED2012

Вижэй Кумар: Нисдэг... бас хамтран ажилладаг роботууд
5,188,706 views

Вижэй Кумар болон түүний баг Пеннсилваний Их Сургууль дах лабораторитоо шаламгай, гамшгийн судалгаа болон барилга угсралтад багаар хамтран ажиллах чадвартай дөрвөн ротор бүхий бичил нисдэг робот бүтээж байна.