Жэйсон Шен: Ажил хайж байна уу? Туршлага биш чадвараа харуул.

TED Residency

Жэйсон Шен: Ажил хайж байна уу? Туршлага биш чадвараа харуул.

1,498,030 views

Readability: 4.9


Бидний цөөн хувь нь их сургуульд суралцсан мэргэжилтэйгээ шууд холбоотой ажил эрхэлж байна. TED резидент Жэйсон Шен биологич мэргэжилтэй хэдий ч технологийн компанид бүтээгдэхүүний менежер хийдэг. Хүний нөөц бололцооны талаарх богино боловч сонирхолтой илтгэлдээ тэрээр ажил хайж буй хүмүүс өөрсдийгөө хэрхэн харуулах болох ажил олгогчид ур чадварыг илүүд үзэх хэрэгтэй талаар өөрийн бодлыг хуваалцлаа.

Вэнди Сүзүки: Тархийг өөрчилж чадах дасгал хөдөлгөөний ашиг тус

TEDWomen 2017

Вэнди Сүзүки: Тархийг өөрчилж чадах дасгал хөдөлгөөний ашиг тус

2,888,962 views

Readability: 4.1


Та өнөөдөр тархиа хамгийн үр дүнтэй байдлаар хэрхэн өөрчилж чадах вэ? Дасгал хөдөлгөөний ачаар өөрчилж чадна гэдгийг тархи судлаач Вэнди Сүзүки хэлж байна. Дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэл санааг өөдрөг болгож, ой санамжийг сайжруулан, Альцгеймер гэх мэт марталтын өвчнөөс сэргийлдэг тухай Сүзүкигийн илтгэлээс фитнес рүү зүглэх урам зоригоо олж аваарай!

Мэрили Оппеззо: Илүү бүтээлч баймаар байна уу? Алхаад үз.

TEDxStanford

Мэрили Оппеззо: Илүү бүтээлч баймаар байна уу? Алхаад үз.

1,979,421 views

Readability: 2.7


Шинэ санаа олохыг оролдох үедээ гацчихаж байсан л биз дээ. Зан байдлын судлаач Mэрили өөрийн судалгаагаар суудлаасаа босоод бага зэрэг алхахад л бүтээлч санаа ундардаг болохыг олж мэджээ. Энэхүү хөгжилтэй, богино илтгэлдээ тэрээр тархиа ажиллуулахад алхах хэрхэн тус болдог талаар тайлбарлалаа.

Жаксон Бөрд: Трансжендер хүмүүстэй хэрхэн ярилцаж мөн тэднийг сонсох вэ?

TED Residency

Жаксон Бөрд: Трансжендер хүмүүстэй хэрхэн ярилцаж мөн тэднийг сонсох вэ?

1,201,157 views

Readability: 4.1


Хүйс нь хэн нэгний талаарх хамгийн сонин биш зүйл байх ёстой авч трансжендер хүмүүсийг бид буруу ойлгосоор л байна. Асуулт асуухаас айсан, эсвэл буруу зүйл хэлэхээс санаа зовсон хүмүүст туслахын тулд Жаксон Бөрд трансжендер хүмүүсийн талаарх хэдэн зүйлсийг хуваалцаж байна. Энэхүү инээдтэй, илэн далангүй яриандаа тэрээр төлөөний нэрүүд, хүйсийн өөрчлөлт, ариун цэврийн өрөө гэх мэт хэд хэдэн буруу ойлголтыг залруулах болно.

Крис Шелдрик: Дэлхийн бүх газруудад 3 үгт хаяг

TEDGlobal 2017

Крис Шелдрик: Дэлхийн бүх газруудад 3 үгт хаяг

1,240,588 views

Readability: 4.6


Крис Шелдрик болон what3words-ын хамт олон дэлхийн нийт гадаргууг 3м*3м хэмжээт квадратуудад хуваан, тус бүрд нь цэнэг.эрдэмтэй.өнгөлөх эсвэл эрхлэлт.шуудан.зааглаж гэх мэт дахин давтагдашгүй 3 үгийн нийлбэрээр тодорхой хаяггүй амьдарч буй хэдэн тэрбум хүмүүст өндөр нарийвчлалтай хаягжилтыг бий болгосон. Энэхүү богино илтгэлдээ Шелдрик эдийн засгийн болон улс төрийн хувьд хүн бүрт өндөр нарийвчлалтай хаяг бий болгох нь гамшгийн бүсэд тусламж хүргэхээс авахуулаад пиццаг халуунаар нь хүргэхэд ямар чухал болох талаар тайлбарлана.

Жон Бүүгз болон Лил Бак: Дэлхий ээжийг хүндлэх бүжиг

TED2017

Жон Бүүгз болон Лил Бак: Дэлхий ээжийг хүндлэх бүжиг

255,830 views

Readability: 5.9


Хөдөлгөөний артист (movement artist) Жон Бүүгз болон Лил Бак нарын хүн төрөлхтөн болон байгаль дэлхийн хоорондох зовлонт харилцааг илэрхийлсэн хийл, бүжиг, яруу найраг хосолсон үзүүлбэрийг тольлуулж байна.

Адам Алтер: Яагаад дэлгэц биднийг аз жаргалгүй болгодог вэ?

TED2017

Адам Алтер: Яагаад дэлгэц биднийг аз жаргалгүй болгодог вэ?

3,020,643 views

Readability: 3.1


Дэлгэцэт технологи бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ? Сэтгэл судлаач Адам Алтер дэлгэцийн технологийн хэрэглээ бидний амьдралаас хэр их цагийг үрэн таран хийж, үүнийг нь мэдсээр байж бид яагаад зогсож чаддаггүй болохыг судалжээ. Тэрээр бид гар утсаараа оролдон, компьютерийн дэлгэцээ ширтэн суух цаг хором бүр биднийг аз жаргалгүй болгож байдгийг хэлж байна.

Майкл Патрик Линч: Хэрхэн өөрийнхөө үзэл бодлоос цааш сэтгэж, үнэнийг олох вэ?

TED2017

Майкл Патрик Линч: Хэрхэн өөрийнхөө үзэл бодлоос цааш сэтгэж, үнэнийг олох вэ?

1,546,826 views

Readability: 3.9


Илүү ихийг интернетээс уншиж, үзэх болгонд юу үнэн болон юу худлаа вэ гэдгийг ялгахад хэцүү болдог. "Яг л илүү ихийг мэдээд байгаа мөртлөө багыг ойлгоод байгаа мэт" хэмээн философич Майкл Патрик Линч хүүрнэнэ. Энэ ярианд тэр биднийг өөрсөддөө үүсгэсэн хөөсийг тэсэлж, бүх зүйлийн үндэс суурь болсон нийтлэг бодит байдалд оролцохыг дуудаж байна.

"ОК Go" хамтлаг: Гайхалтай санаа хэрхэн олох вэ?

TED2017

"ОК Go" хамтлаг: Гайхалтай санаа хэрхэн олох вэ?

1,946,441 views

Readability: 3.1


"OK Gо" хамтлагт таталцалгүй орчинд бүжиглэх, маш удаан хэмнэлээр тоглох эсвэл өөрсдийн бичлэгт зориулан агуулахын хэмжээтэй Руб Голдбергийн машин барих гэх мэт санаанууд яаж төрдөг юм бол? "Энэ ч бас улиран одно" мөн "Нэг хором" үзүүлбэрүүдийн хооронд хамтлагийн ахлагч, дуучин Демайн Кулаш хамтлагийн бүтээлч үйл явцаа танилцуулж гайхамшиг, гэнэтийн бэлгийг хэрхэн бодож олдогыг бидэнд харуулах болно.

Софи Таккер: "Авүү"

TEDNYC

Софи Таккер: "Авүү"

1,111,933 views

Readability: 3


Электро-поп хөгжмийн хослол дуучид Софи Таккер, Бэтта Леммитэй хамтран хөгжилтэй "Авүү" дууныхаа хэмнэлд TED-ийн оролцогчидтой хамт бүжиглэлээ.

Шах Рук Хан: Хүн төрөлхтөн, нэр төр, хайрын тухай эргэцүүлэл

TED2017

Шах Рук Хан: Хүн төрөлхтөн, нэр төр, хайрын тухай эргэцүүлэл

6,382,523 views

Readability: 4.1


Болливудын хамгийн алдартай од Шах Рук Хан хэлэхдээ: "Би хүмүүст мөрөөдөл зарж, сая сая хүнд хайр бэлэглэдэг" гэжээ. Тэрээр энэ сэтгэл татам, хөгжилтэй яриандаа амьдралынхаа нугачааг өгүүлж, алдартай бүжгийнхээ зарим хөдөлгөөнүүдийг үзүүлэн, анхаарлын төвд ихэнх цагийг өнгөрөөхдөө олж авсан амьдралын ухаанаасаа хуваалцаж байна.

Карим Абоуэлнага: Хүүхдүүд үнэхээр явахыг хүсдэг зуны сургалт

TED2017

Карим Абоуэлнага: Хүүхдүүд үнэхээр явахыг хүсдэг зуны сургалт

1,122,006 views

Readability: 4.2


Америкт бага орлоготой гэр бүлийн хүүхдүүд зуны хугацаанд хичээлийн жилд сурдаг зүйлийнхээ 3 сарын мэдлэгийг мартдаг. Боловсролын энтрепренёр, TED Фэллов Карим Абоуэлнага хүүхдүүдийн сурах алдагдалыг эргүүлэн, "зуны сүйрлийг" боломж болгон урагшаа хөдөлж, илүү гэгээтэй ирээдүй рүү хөгжихийг хүсэж байна.

Бид хүн бүрт ээлтэй ирээдүйг бүтээх хэрэгтэй

TED2017

Бид хүн бүрт ээлтэй ирээдүйг бүтээх хэрэгтэй

3,024,566 views

Readability: 3.6


Итгэл найдвар түгээхэд ганц хүн ч хангалттай бөгөөд тэр хүн та байх боломжтой гэдгийг Пап Ламтан Францис Ватиканд бичсэн энэхүү TED Илтгэлээр сануулж байна. Шашин шүтлэгээс үл хамааран Пап ламтан хүн бүрт хандан илvv эрх тэгш, нэг нь нийтийнхээ телее, өгөөмөр ертөнц цогцлоохыг зөвлөж байна. "Бид бүгд биендээ тусалж, биднээс "бусад" хүмүүс тоо статистик биш гэдгийг санаж явах хэрэгтэй."

Майкл Биерүт: Хүүхдүүдэд ном унших хүсэл төрүүлэм номын санг хэрхэн барих вэ?

TEDNYC

Майкл Биерүт: Хүүхдүүдэд ном унших хүсэл төрүүлэм номын санг хэрхэн барих вэ?

1,603,061 views

Readability: 3.3


Майкл Биерүт нийтийн сургуулийн номын сангуудын логог бүтээх үүрэг авахдаа олон жил үргэжлэх, маш их сэтгэл шаардсан төсөл эхлүүлж байгаагаа мэдсэнгүй. Энэхүү хөгжилтэй яриандаа тэрээр номын санчид анхлан уншигчид болон сэтгэгчдэд урам өгөх ид шидийн мэт газарт энерги, ухаарал, урлаг, график нэмж оруулах гэсэн эрэл хайлтынхаа тухай ярьлаа.

Стефани Бусари: Хуурамч мэдээлэл хэрхэн бодит хохирол учруулдаг вэ?

TEDLagos Ideas Search

Стефани Бусари: Хуурамч мэдээлэл хэрхэн бодит хохирол учруулдаг вэ?

1,207,968 views

Readability: 3.9


2014 оны 4 сарын 14-нд Боко Харам алан хядагчдын бүлэглэл Нигерийн Чибок тосгоноос 200 гаруй охидыг хулгайлсан. Дэлхий даяар уг гэмт хэрэгтэй #BringBackOurGirls уриалгаар тэмцсэн боловч Нигери улсад засгийн газрын гишүүд гэмт хэргийг хуурмаг гэж зарлан, охидыг олох үйл явцад саад учруулсан. Сэтгүүлч Стефани Бусари илтгэлдээ хуурмаг мэдээний хор уршиг болон бидний юу хийж болох талаар Чибок тосгоны үйл явдлаас жишээ болгож ярьсан байна.

Аштон Кофер: Залуу зохион бүтээгчийн хөөсөнцөр дахин боловсруулах санаа

TED-Ed Weekend

Аштон Кофер: Залуу зохион бүтээгчийн хөөсөнцөр дахин боловсруулах санаа

1,190,849 views

Readability: 4.9


Савалгааны хөөсөнцрөөс эхлээд нэг удаагийн кофены аяга гээд АНУ гэхэд л нэг жилд хоёр тэрбум фунт хөөсөнцөр хэрэглэдэг. Гэтэл эдгээрийн нэгээхэн нь ч дахин боловсруулалтад ордоггүй. Хэрэглэгдэхгүй хогны хэмжээнд санаа зовсон Аштон Кофер болон түүний баг хэрэглэгдсэн хөөсөнцрийг буталж илүү хэрэгцээтэй нэгэн зүйлд хувирган шатаах аргыг бодож олжээ. Ийнхүү Анхны Лего Лиг Глобал Инновэшн Шагнал болон Гүүглийн Шинжлэх Ухааны үзэсгэлэнгээс Шинжлэх ухаанч Америк зохион бүтээгч шагналыг хүртсэн санаатай танилцана уу.

Мишeл Л. Салливан: Тусламж хүсэх нь сул дорой биш, хүчтэй зан чанарын илрэл

TEDWomen 2016

Мишeл Л. Салливан: Тусламж хүсэх нь сул дорой биш, хүчтэй зан чанарын илрэл

1,393,087 views

Readability: 2.9


Бид бүгдэд тулгардаг саад бэрхшээлийг ойлгох нэг нь байхад ихэнх хүмүүс огт анзаардаггүй, ойлгодоггүй болохыг Мишeл Л. Сaлливан хэлж байна. Харах өнцгийн тухай энэхүү илтгэлдээ Салливан бид бүгд бие биедээ тусалж дэмжиж байж оршин тогтнодог тогтолцооны нэгэн хэсэг болохыг сануулсан хөгжилтэй бөгөөд сургамжтай түүхээсээ хуваалцах болно. Тэрээр "Чамайг өөрөөс чинь илүү ойлгох хүн байхгүй", "энэрэл нигүүлсэл, эр зориг, ойлголт ухаарал байгаа цагт бид хамтдаа мөр зэрэгцэн алхаж чадна" гэдгийг хэлж байна.

Каролин Поул: Зоригтой охидыг адал явдлаар хүмүүжүүл

TEDWomen 2016

Каролин Поул: Зоригтой охидыг адал явдлаар хүмүүжүүл

1,718,009 views

Readability: 3.2


Зоригтой охид тэшүүрээр гулгаж, модонд авирч, унаж, өвдгөө шалбалж, буцаж босч ирдэг. Ингэснээр тэд зоригтой эмэгтэй болж өсдөг. Хэрхэн бүтээмжтэйгээр бага зэргийн эрсдлийг туулж, өөртөө итгэлтэй охид өсгөх талаар яриа, зөвлөмжийг гал сөнөөгч, параплан нисгэгч, адал явдал хайгч Каролин Поулаас суралцаарай.

Сара Рамирез: Галзуу хулгана

TED Talks Live

Сара Рамирез: Галзуу хулгана

982,851 views

Readability: 2.6


Дуучин, ая зохиогч, жүжигчин Сара Рамирез нь олон талын авьяастай. Рамирез болон гитарчин Майкл Пэмбертон нар амьдралд тохиолддог боломж, эрдэм мэдлэг, сайн сайхан, бэрхшээл хүндрэлүүдийн талаар "Галзуу хулгана" дуундаа өгүүлж байна.

Майкл Боттисели: Донтолтыг бид өвчин гэж үзэн, адилаар эмчлэх хэрэгтэй

TEDxMidAtlantic

Майкл Боттисели: Донтолтыг бид өвчин гэж үзэн, адилаар эмчлэх хэрэгтэй

1,406,048 views

Readability: 4


АНУ-ын есөн хүн тутмын ердөө нэг нь л донтолт, мансууруулах бодисны хэрэглээний өвчлөлийн өөрт тохирсон эмчилгээг авдаг байна. Үндэсний мансууруулах бодисны хяналт бодлогын дарга байсан Майкл Боттисели энэхүү өвчлөлийг зогсоох, өвчтөнүүдийг халамж, энэрэлээр эмчлэхэд чиглэн ажиллаж байна. Өөрийн амьдралын сургамжит яриагаар тэрээр эмчилгээнд байгаа сая сая Америкчуудыг дуу хоолойгоо өргөж, мансууруулах бодис хэрэглээний хорлолт өвчлөлтэй тэмцэхийг дэмжин уриалж байна.

Дэпика Куруп: Залуу эрдэмтний цэвэр усны төлөөх эрэл

TEDWomen 2016

Дэпика Куруп: Залуу эрдэмтний цэвэр усны төлөөх эрэл

1,068,029 views

Readability: 5.3


Дэпика Куруп 14 настайдаа эмээ өвөөгийнх нь гэрийн ард хүрэхээс ч бохир ус хүүхдүүд ууж байхыг харснаасаа хойш дэлхийн усны асуудлыг шийдэхээр сэтгэл шулууджээ. Түүний судалгаа нь гэрийнх нь гал тогоонд эхэлж -- улмаар шинжлэх ухааны том шагналд хүрсэн юм. Энэхүү өсвөр насны охин хэрхэн зардал багатай, байгальд ээлтэй ус цэвэршүүлэх арга олсныг сонсоорой.

Жинни Гайнг: Байгаль, хотыг нэгтгэж буй барилгууд

TEDWomen 2016

Жинни Гайнг: Байгаль, хотыг нэгтгэж буй барилгууд

1,170,931 views

Readability: 4.4


Сэвшээ салхи мэт өндөр барилга... Ил галыг тойрч суусан омгийнхонтой адилаар баригдсан барилгууд... Жинни Гайнг хүмүүс хоорондын харилцааг архитектурын шийдлээр дамжуулан хэлбэржүүлдэг. Өөрийнхөө сайхан бүтээлүүдийн цуглуулгаар дамжуулан Гайнг биднийг гайхалтай төлөвлөлттэй нэгэн нийгэмлэгийн төвөөс Чикаго хотын нэрийн хуудас болсон тэнгэр баганадсан барилга хүртэлх том, жижиг барилгуудаараа биднийг аялахыг урьж байна. Тэрээр "Бид архитектурын шийдлээр дамжуулж барилга барихаас илүү их зүйлийг бүтээж чадна" гэж хэлжээ. "Өөрсдийн амьдарч буй энэ гарагтаа тэнцвэрээ хадгалж үлдэхэд нь бид тусалж чадна."

Сэм Касс: Хүүхдүүдийг сайн сургахыг хүсвэл тэднийг сайн хоолло

TED Talks Live

Сэм Касс: Хүүхдүүдийг сайн сургахыг хүсвэл тэднийг сайн хоолло

1,501,836 views

Readability: 3.7


Бидний хүүхдүүд өлссөн үедээ эсвэл ямар ч шим тэжээлгүй, чихрээр дүүрэн хоол идэж байхад бид тэднийг юу сурна гэж хүлээх вэ? Цагаан Ордны Ахлах тогоочоор ажиллаж байсан Хоолны бодлого боловсруулагч Сэм Касс нь хүүхдүүдийн оюун ухааныг төдийгүй бие бялдрыг тэжээн хөгжүүлэхэд сургуулийн зүгээс оруулж чадах нөлөөллийн талаар ярьж байна.

Анжали Трипати: Яагаад дэлхий  хэзээ нэг өдөр ангараг шиг харагддаг болж болзошгүй вэ?

TEDxBeaconStreet

Анжали Трипати: Яагаад дэлхий хэзээ нэг өдөр ангараг шиг харагддаг болж болзошгүй вэ?

1,030,184 views

Readability: 4.1


Минут бүрд 180 кг устөрөгч ба бараг 3 кг гели дэлхийн агаар мандлаас гадагшаа сансарт алдагддаг. Астрофизикч Анжали Трипати агаар мандал алдагдах үзэгдлийг судалдаг ба энэхүү сонирхолтой, хүртээлтэй илтгэлд Анжали энэ үйл явц хэрхэн нэгэн өдөр ( одоогоос хэдэн тэрбум жилийн дараа) бидний цэнхэр гарагийг улаан болгож өөрчлөх талаар ярих болно.

Жиа Жианг: 100 өдрийн бүтэлгүйтлээсээ сурсан зүйл

TEDxMtHood

Жиа Жианг: 100 өдрийн бүтэлгүйтлээсээ сурсан зүйл

4,212,523 views

Readability: 3.2


Жиа Жианг бид бүгдийн айдаг зүйл болох бүтэлгүйтэлтэй зоригтойгоор нүүр тулж байна. 100 өдрийн турш бүтэлгүйтлийг хайж танихгүй хүнээс 100 доллар гуйхаас эхлээд, ресторанд "бургер үнэгүй нэмүүлэх" зэргээр Жианг татгалзсан хариу сонссоноос болж ичиж зовох мэдрэмжийг үгүй хийж, юу хүсэж байгаагаа зүгээр л асууснаар өмнө нь бүтэшгүй гэж бодсон зүйлдээ хүрч болдгийг ойлгожээ.

Халла Томасдоттир: Эмэгтэйчүүд нэр дэвших цаг нь болсон

TEDWomen 2016

Халла Томасдоттир: Эмэгтэйчүүд нэр дэвших цаг нь болсон

932,791 views

Readability: 3.7


Халла Томасдоттир энэхүү дотно, бас хөгжилтэй илтгэлдээ хэрхэн мэдээллийн тэнцвэргүй байдлыг даван туулж, улс төрийн мэтгэлцээний өнгө аясыг өөрчилж, Исландын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ улс даяар гайхшрал төрүүлсэн ч, ирээдүй хойч үеийн манлайлагчиддаа урам зориг өгсөн талаараа хуваалцаж байна. Тэр хэлэхдээ: "Бид харж байгаа бүхнээ өөрсдөө ч хийж чадна. Эмэгтэйчүүд нэрээ дэвшүүлэх нь л чухал" гэсэн юм.

Виктор Риос: Боловсролын системд хаягдсан хүүхдүүдэд үзүүлэх тусламж

TED Talks Live

Виктор Риос: Боловсролын системд хаягдсан хүүхдүүдэд үзүүлэх тусламж

1,266,747 views

Readability: 3.5


"Сурагчдыг, ялангуяа багаасаа зовж зүдэрсэн хүүхдүүдийг юу чадахгүй байгаагаар нь биш, юуг чадахаар нь үнэл" хэмээн Виктор Риос багш яриагаа өрнүүллээ. Тэрээр хотын ядуу дүүрэгт өнгөрүүлсэн бага насныхаа тэмцэл, ялалтынхаа тухай хүүрнэн, боловсролд хандах хандлагаа өөрчлөх 3 аргыг санал болгож байна. Сурагчдыг "найдлагагүй" биш харин шаргуу, онцгой чадвар, хатуужил бүхий "ирээдүйтэй" хүмүүс гэж бодож хандахыг мэргэжил нэгтнүүддээ уриалж байна.

Ванис Каббаж: Жолоочгүй хот ямар харагдах бол?

TED@UPS

Ванис Каббаж: Жолоочгүй хот ямар харагдах бол?

3,349,194 views

Readability: 4.7


Тээврийн хэрэгслүүд хотын гудмаар бидний судсаар цус урсдаг шиг хурдан шуурхай урсдаг бол яах вэ? Зам тээврийн хорхойтон Ванис Каббаж ирээдүйн тээврийн салбарыг загварчлахад бидний биеийн биологийн суут тогтолцооноос санаа авах боломжтой талаар ярилаа. Энэхүү алсыг харсан илтгэлд салдаг автобус, нисдэг такси, соронзон бүхээгүүд зэрэг бидний мөрөөдлийн санаанууд хэрхэн бодит болох боломжтой тухай өгүүлнэ.

Жон МакУортер: Шинэ хэл сурах 4 шалтгаан

TED2016

Жон МакУортер: Шинэ хэл сурах 4 шалтгаан

2,550,881 views

Readability: 3.4


Англи хэл нь дэлхийн хамгийн түгээмэл хэл болж байгаа ба шууд орчуулгын технологиуд нь жилээс жилд шинэчлэгдэн сайжирч байна. Тэгвэл бид яагаад гадаад хэл сурах шаардлагатай гэж? Хэл судлаач, Колумбын их сургуулийн профессор Жон МакУортер нь гадаад хэлийг эзэмшин суралцах ашиг тустай 4 шалтгааныг хуваалцаж байна.

Дэвид Бёркус: Та яагаад бусад ажилтнуудынхаа цалинг мэдэх хэрэгтэй вэ?

TEDxUniversityofNevada

Дэвид Бёркус: Та яагаад бусад ажилтнуудынхаа цалинг мэдэх хэрэгтэй вэ?

1,855,100 views

Readability: 4.1


Таны цалин хэд вэ? Хамт ажилладаг бусад хүмүүсээс их үү, бага уу? Удирдлагын судлаач Дэвид Бёркусын бодлоор үүнийг та мэдэх эрхтэй, тэд ч мөн адил. Энэ илтгэлдээ тэрээр цалингаа нуух нийгмийн хандлагыг шүүмжилж, үүнийгээ нээлттэй болгосноор ажиллагсад, байгууллагууд болон нийгэмд ямар ач тустай талаар сонирхолтой баримтыг дэлгэж байна.